Онцлох ишлэл |
|
"2009 онд 140, 2010 онд 157 банк дампуурч байсан бол 2023 оны байдлаар 2 банкны дампуурал бүртгэгдээд байна." -С. Зоригт Ти Ди Би Секьюритис ҮЦК Зах зээлийн шинжээч |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
2023 онд Silicon Valley Bank болон Signature Bank нар дампуураад байгаа бөгөөд эдгээр 2 банкны дампуурал 2008 оноос хойших хамгийн том дампуурал болж бүртгэгдээд байна.
SVB нь стартап технологи, эрүүл мэндийн компаниуд дээр төвлөрсөн банк бөгөөд тус банкны хадгаламж 2019 оны эцсээс 2022 оны эхний улирлын хооронд 3 дахин өссөн юм. Энэ нь ХНС-ийн бодлогын хүү уг хугацаанд бага түвшинд байсантай холбоотой. Харин SVB нь хадгаламжийнхаа дийлэнх хэмжээнд бондын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2022 онд ХНС бодлогын хүүгээ 1980 оноос хойш хамгийн хурдацтайгаар өсгөснөөр хувьцаа болон бондын зах зээд хоёул унаж тус банкны хөрөнгийн оруулалтын хэрэгжээгүй алдагдал 1.8 тэрбум ам.долларт хүрсэн юм. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монголбанк нь Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 3 дугаар сарын 14, 15-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд: Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах; Бодлогын хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгож бууруулах шийдвэр гаргалаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, банкнуудын хөрвөх чадварын эрсдэлтэй холбоотойгоор санхүүгийн салбарын хувьцаанууд өндөр бууралттай байсан бол ХНС-ийн бодлогын хүү өндрөөр өсөх хүлээлт буурсны нөлөөгөөр технологи болон харилцаа холбооны салбарын хувьцаанууд өндөр өсөлттэй байлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцааны зах зээлийг салбараар нь ангилбал банкны салбарын хувьцаанууд өндөр бууралттай байсан бөгөөд энэ нь Credit Suisse-ийн бүтэлгүйтэл санхүүгийн системд том эрсдэлийг бий болгож болзошгүй гэх хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой холбоотой байлаа. Швейцар төвтэй Credit Suisse нь 2022 оны намар бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөгөө танилцуулсан хэдий ч хөрвөх чадварын эрсдэл ноцтойгоор нэмэгдсэн тул Швейцарын төв банкнаас 50 тэрбум ам.долларын зээл өгөх тухай мэдээ Пүрэв гарагт мэдээлэгдлээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Олон улсад үүсээд буй санхүүгийн салбарын эрсдэл нь Японы санхүүгийн салбарт бага нөлөөлөлтэй хэдий ч тус улсын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. NIKKEI 225 индекс 2.9%, TOPIX индекс 3.6% тус тус буурлаа. Үүний зэрэгцээ тус улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 0.39%-иас 0.27%-д хүрч буурсныг харгалзан үзвэл хөрөнгө оруулагчид эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг илүүд үзэж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын Ардын банк эдийн засгийн өсөлтөө дэмжих зорилгоор банкнуудын заавал байлгах нөөцийн харьцааг (RRR) 25 суурь нэгжээр бууруулах болохоо мэдэгдлээ. Хамгийн сүүлд Ардын банк нь 12-р сард банкнуудын заавал байлгах нөөцийн харьцааг (RRR) 25 суурь нэгжээр бууруулсан юм.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Ээлжит зөвлөх сургалт |
Эрхэм харилцагч та бидний харж буй хөрөнгийн зах зээлийн ирээдүй болон хөрөнгө оруулалтын арга барилтай танилцаж өөртөө итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийгээрэй.
Хугацаа: 2023/03/22 өдөр 16:00 цагаас 🕔 Та сургалтад хамрагдахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч бүртгэл үүсгээрэй.
|
|
Зөвлөх сургалтад хамрагдах→ |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 3 дугаар сарын 13-наас 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 7,856 ширхэг үнэт цаасыг 813,816,695 төгрөгөөр арилжааллаа. ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.70%-иас 3.39%-д хүрч буурлаа. ЗГҮЦ-ны өгөөж буурсан нь АНУ-ын санхүүгийн салбарын хөрвөх чадварын эрсдэлтэй холбоотой байлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
|
Улсын төсвийн орлого II сард өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар өсөв |
2023.03.17 |
2023 оны хоёрдугаар сард улсын нэгдсэн төсвийн орлого гурван их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөг болж, 318.7 тэрбум төгрөгөөр өсжээ. |
Дэлгэрэнгүй |
БНХАУ-ын эдийн засаг I-II сард сэргэсэн ч эрэлтийн шинжтэй эрсдэлүүд хэвээр үлдэв |
2023.03.15 |
Цар тахлын хязгаарлалтууд цуцлагдсаны дараа БНХАУ-ын үйлдвэрлэлийн гарц, хэрэглэгчийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүд эргэн сэргэсэн ч ажилгүйдлийн түвшин өсөж, үл хөдлөх хөрөнгийн санхүүжилтийн уналт үргэлжилсэн нь тус улсын эдийн засгийн сэргэлтэд эрсдэл учруулж болзошгүйг сүүлийн дүн мэдээллээс харж болохоор байна. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
|
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА |
2023.03.17 |
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өнөөдөр /2023-03-17/ явагдаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
Энэхүү арилжаагаар дуудах үнэ 1.96 хувиар өсч, 182.10 ам.доллар хүрсэн.
Өнөөдрийн арилжаанд нийт 3 компани оролцож, бүгд худалдан авах саналыг гаргасан юм. |
Дэлгэрэнгүй |
|
|
|